Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Жилд дунджаар 0-5 хүртэлх насны 240 хүүхэд утаанаас болж НАС БАРДАГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр /2024.04.26/ Хүний эрхийн Үндэсний комиссын 2024 оны Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв. Улмаар илтгэлийн нэгдүгээр хэсэгт Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт нөхцөл байдлыг үнэлж ХЭҮК дараах дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал,

Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд үүний 240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Мөн Улаанбаатар хотын 0-18 насны эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 42.4 хувь нь хатгалгаанаас болж эмнэлэгт хэвтсэн байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байна.

Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудыг алдахад хүрч байна. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг 2017 онд судалсан бөгөөд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10,4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 24,8 тэрбум төгрөг зарцуулах тооцооллыг хийсэн байна.

“Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь”20 төслийн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг.

Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин их тохиолддог байна. 11, 12, 1 сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд 5, 6, 7, 8 сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.

2021 оны “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18.03, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.3, зүрхний шигдээс өвчний 31.4, тархины судасны өвчний 31 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Агаарын чанарын үзүүлэлтүүдээс хүхэрлэг хийн агууламжаас бусад үзүүлэлтүүд суурь түвшнээс буурсан боловч стандарт хэмжээнд хүрээгүй, агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл 2016 он буюу суурь түвшинд хэвээр байна гэж дүгнэжээ.

О.Номинчимэг: Аюулгүй байдлын стандарт хангахгүй байгаа тоглоомын талбайнуудыг эзэнжүүлж, шаардлага тавьдаг тогтолцоо хэрэгтэй байна
О.Номинчимэг: Аюулгүй байдлын стандарт хангахгүй байгаа тоглоомын талбайнуудыг эзэнжүүлж, шаардлага тавьдаг тогтолцоо хэрэгтэй байна
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.