Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд 9 байршилд “ЦЭВЭР“ зааж, УЛААНБААТАР УТААГҮЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 08.45 цагийн байдлаар баруун 4 зам, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 31-34 байна.

Харин Толгойт, Нисэх орчимд хамгийн их бохирдолтой буюу 73-95 байна. Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд бүх байршилд агаарын чанар хэвийн болон цэвэр хэмээн зааж, УЛААНБААТАР УТААГҮЙ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ
 
Дорнод аймагт айлын саравчнаас гал гарсан бол Архангайд ой, хээрийн түймрийн улмаас 160 га талбай шатжээ
Дорнод аймагт айлын саравчнаас гал гарсан бол Архангайд ой, хээрийн түймрийн улмаас 160 га талбай шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.