О.Алтангэрэл: Сайдаар томилогдсоноос хойш хэд хэдэн агентлаг, байгууллагын дарга, дэд дарга нарт хариуцлага тооцсон ч тэр бүр олон нийтэд яриад байдаггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа сайдаар томилогдсоноос хойших төрийн албаны шударга бус тогтолцоотой тэмцэж байгаа тухайгаа ярьжээ.

Тэрбээр "Олон нийтийн анхаарлын төвд тэр бүр, ярьж хэлээд байдаггүй ч ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос хойш хэд, хэдэн агентлаг, байгууллагуудын дарга, дэд дарга болон бусад албан тушаалтнуудтай хариуцлага тооцсон. Энэ тухай олон нийтэд зарлаад байхаас илүүтэй ажил сайжруулах зорилготой учраас тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Мэдээж алдаа гаргавал хэн ч хариуцлагаас хол өнгөрөхгүй. Нөгөө талд ХЗДХ-ийн сайд гэхээр л агентлаг, байгууллага бүрийн ажилд оролцдог, тэдний талаарх бүхнийг мэдэж байх ёстой, шийдвэр бүхэнд нь оролцдог гэдэг түгээмэл ойлголт байдаг. Байгууллага бүхэн өөрийн хуулиараа хариуцсан албан тушаалтнууд нь ажил үүргээ гүйцэтгэдэг" гэжээ.

ХОМ: Сард 54 сая төгрөгийн цалин авдаг гэх Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг 416.5 сая төгрөгийн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, 90.4 сая төгрөгийн хадгаламжтай
ХОМ: Сард 54 сая төгрөгийн цалин авдаг гэх Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг 416.5 сая төгрөгийн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, 90.4 сая төгрөгийн хадгаламжтай
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!