АГААРЫН ЧАНАР: Толгойт, МҮОНРТ орчмын агаар хамгийн их БОХИРДОЛТОЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09.00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 47-53 зааж байна.

Харин Толгойт, МҮОНРТ орчимд хамгийн их бохирдолтой буюу 230-247 зааж байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал“ сэдэвт хэлэлцүүлэг болж байна
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал“ сэдэвт хэлэлцүүлэг болж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!