Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Сард 54 сая төгрөгийн цалин авдаг гэх Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг 416.5 сая төгрөгийн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, 90.4 сая төгрөгийн хадгаламжтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнөөдөр /2025.05.08/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Удирдлагын академид аудитын шалгалт оруулж өгөөч. Сард 54 сая төгрөгийн цалин авдаг захирал энэ сургуульд байна" гэж мэдэгдсэн. Тэгвэл бид Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг АТГ-т хамгийн сүүлд мэдүүлсэн 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Тодруулбал,

-Өөрийн орлого - 127.6 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 11 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - 416.5 сая төгрөг /Нийтийн орон сууц-2, авто гарааш-2/

-Тээврийн хэрэгсэл - 42 сая төгрөг /Toyota, RAV-4, Mitsubishi, Colt/

-Мал, аж ахуй - байхгүй

-Газар - 5 сая төгрөг /Эзэмших-600м2/

-Үнэт эдлэл - 53 сая төгрөг

-Хадгаламж - 90.4 сая төгрөг

-Хувь эзэмшдэг компаниуд - /"Сайхан мэргэжил" ХХК, "Сайхан долгио" ХХК, "Улаанбаатарскай" ХХК, "Түмэн шувуут" ХК, "Сор" ХК, "Улсын их дэлгүүр" ХК байна.

Дархан аварга Н.Батсуурь: Допингийн эсрэг үндэсний төвийн ажилтан н.Зүчигийн надруу явуулсан мессежийг ойлгосонгүй
Дархан аварга Н.Батсуурь: Допингийн эсрэг үндэсний төвийн ажилтан н.Зүчигийн надруу явуулсан мессежийг ойлгосонгүй
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.