Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх ил тод болох хууль эрхзүйн орчин бүрдэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн /2024.04.25/ нэгдсэн хуралдаанд Шүүхийн сахилгын хорооны дарга дэд профессор Ц.Давхарбаяр, гишүүн О.Номуулин нар оролцлоо. Хуралдаанаар "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 54,1 хувийн саналаар баталлаа. "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн санал боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар ажиллаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбооны төлөөлөл ажиллав. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирч, шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэх ач холбогдолтой. Мөн шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоо улам боловсронгуй болж, шүүгчийн хараат бус бие даасан байдал хангагдаж, шүүхийн үйлчилгээний шуурхай байдал, чанарт ахиц дэвшил гарах юм.

May be an image of 9 people and dais

Автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг ХОРИГЛОЛОО
Автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг ХОРИГЛОЛОО
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх