Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд эмийн салбар дахь “Мөнхийн тун“ компанитай хамааралтай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна. Шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм.

Энэ үеэр шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Сэрээжавын Энхболд нь эмийн салбар дахь "Мөнхийн тун" компанитай хамаарал бүхий гэж шинжээч танилцууллаа.

БЗД-ийн Улсын бүртгэлийн ажилтан 105 иргэнд хууль бусаар Монгол Улсын иргэний гадаад паспорт гарган өгчээ
БЗД-ийн Улсын бүртгэлийн ажилтан 105 иргэнд хууль бусаар Монгол Улсын иргэний гадаад паспорт гарган өгчээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.