Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг хүсье. Мөн олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцоорой.

Сүхбаатар аймагт гарсан гурван хээрийн түймэрт 331 га талбай өртсөн байна
Сүхбаатар аймагт гарсан гурван хээрийн түймэрт 331 га талбай өртсөн байна
 
Ухаа худгийн асуудлыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн барина гэв
Ухаа худгийн асуудлыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн барина гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.