Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Цаашид даатгалын зах зээлийг идэвхжүүлж, холбогдох хуулийн төслийг өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 59 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Даатгалтын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Өнөөдрийн байдлаар хамгийн сул хөгжсөн зах зээл бол Даатгалын зах зээл. Үүнийг хэмжихдээ Даатгалын зах зээлийн идэвхжил нөгөөх нь даатгалын хураамжийг нэг хүнд ноогдож буй ноогдлоор нь хэмждэг. Энэ нь 87,8 мянган төгрөг байдаг бол олон улсад 200-300 ам.доллар байдаг. Үүнийг харьцуулахад 7-8 дахин бага байна. Тиймээс энэ хоёр үзүүлэлт сул байх тусам даатгалын зах зээлийн эрсдэл төрд ирж байдаг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр буюу аливаа гамшиг ослын эрсдэлүүд төсөв дээр ирэх магадлал өндөр байгаа юм. Цаашид даатгалын зах зээлийг идэвхжүүлэх, иргэд, ААН-үүдийн даатгалд хамрагдах мэдлэгийг сайжруулах, төрөөс зохицуулалт хийж өгөх мөн даатгалын компаниудын санхүүгийн, нөхөн төлбөрийн хариуцлага зэрэг бүх талыг идэвхжүүлэх шаардлага гарч ирж байна.

22 салбар хуулинд Албан даатгалын заалтууд байдаг ч эдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэл муу байдаг учраас энэ салбар хөгжиж чадахгүй байна. Тийм учраас Даатгалын хууль, Даатгалын зуучлалын хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын хууль мөн Гамшгийн болон ослын үеийн даатгалын тухай хуулиудыг мэргэжлийн байгууллага болох СЗХ-оос Сангийн яамтай хамтран хэлэлцүүлэхэд бэлэн болж байна. Чуулган эхэлмэгц энэ хуулийг өргөн барьж, ойрын хугацаанд батлах шаардлагатай болж ирж байгаа" хэмээв.

Д.Амарбаясгалан: Хүүхдүүдийн хувьцааны ногдол ашгийг “ХҮҮХДИЙН МӨНГӨ“-ний дансаар нь олгоно
Д.Амарбаясгалан: Хүүхдүүдийн хувьцааны ногдол ашгийг “ХҮҮХДИЙН МӨНГӨ“-ний дансаар нь олгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.