Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ариунбуян: Дашваанжил компанийн автомашин зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцсон гэдэг нь тогтоогдвол буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудал яригдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,

"Гал түймрийн улмаас шатсан авто машинуудын нөхөн төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны дараа шийднэ. Ингэхдээ буруутай этгээдээр төлүүлэх юм. Тодруулбал, Дашваанжил компанийн хуулийн этгээдийн эзэмшилд буй автомашин хөдөлгөөнд оролцох явцдаа эрсдэл учруулсан байж болзошгүй гэдэг асуудлаар хуулийн байгууллага ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа энэ этгээдээр төлүүлэх асуудал тодорхой болно. Түүнчлэн тухайн автомашин нь НИТХ-ын тогтоолоор баталсан дүрэм, журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцож байсан гэдэг асуудал гарсан. Тиймээс буруутай этгээдээр төлүүлэх асуудал эргэж яригдана" гэсэн юм.

Мөн түүнчлэн тэрбээр Онцгой байдлын байгууллагын төсөв хэрхэн зарцуулагддаг талаарх сэтгүүлчдийн асуултад, "Нийт төсвийн 10-20 хувь нь хөрөнгө оруулалтын буюу техник тоног, төхөөрөмжийн хангамж, хувцас хэрэгсэлийн хангамжийг сайжруулах, үлдсэн 80 хувь нь урсгал зардал, цалин хөлсөнд зарцуулагддаг" гэх хариултыг өглөө.

С.Амарсайхан: Газ тээвэрлэж явсан машин бүртгэлгүй, зөвшөөрөлгүй явж байсан асуудал яригдаж байна
С.Амарсайхан: Газ тээвэрлэж явсан машин бүртгэлгүй, зөвшөөрөлгүй явж байсан асуудал яригдаж байна
 
МҮБХ: Өрсөлдөгч бөхөө тохойдсон Аймгийн арслан Ц.Адъяаг долоодугаар сарын 06 хүртэл барилдуулахгүй
МҮБХ: Өрсөлдөгч бөхөө тохойдсон Аймгийн арслан Ц.Адъяаг долоодугаар сарын 06 хүртэл барилдуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.