Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Газ тээвэрлэж явсан машин бүртгэлгүй, зөвшөөрөлгүй явж байсан асуудал яригдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Уг шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Газ тээвэрлэсэн машин яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүй байсан асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, яг зориулалтын, үйлдвэрийн аргаар хийсэн, газ хийг аюулгүй тээвэр зориулалттай машин байсан эсэх асуудал хөндөгдөж байна. Газ тээвэрлэж явсан машин бүртгэлгүй байсныг хууль хяналтын байгууллага гаргаж ирж байгаа. Энэ автомашин шаардлага хангасан уу. Машин очоод мөргөнгүүт л эрэг шураг, крант нь нээгдчихдэг юм уу гэдэг асуудал байна" хэмээлээ.

Г.Ариунбуян: Галд өртсөн 63 айлын түрээстэй холбоотой 1,4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийднэ
Г.Ариунбуян: Галд өртсөн 63 айлын түрээстэй холбоотой 1,4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийднэ
 
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш 09.00 цаг хүртэл ЗАВСАРЛАЛАА
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш 09.00 цаг хүртэл ЗАВСАРЛАЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.