Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.01.18/ 23:00 цагийн үед “Гурван залуу намайг зодоод, гар утас, гадуур хувцас аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүргэгджээ.
Дуудлага, мэдээллийг шалгахад, 20 настай эрэгтэй "М"-н “I Phone 15 pro” загварын гар утас, гадуур хувцсыг 17 настай, эрэгтэй "Т" нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хуулийн заалтаас танилцуулахад,
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.