Хамт архи ууж байсан эмэгтэйгийнхээ толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулах хэрэг цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Өнгөрсөн нэг сарын хугацаанд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 1090 бүртгэгджээ. Тухайлбал,

Энэ сарын 09-ний өдөр 29 настай эрэгтэй Э нь зүс таних М-тэй согтуурсан үедээ зодолдож баруун хөлийг хугалсан, 29 настай эрэгтэй Л нь хамт архи ууж байсан эмэгтэй А-гийн толгой руу төмрөөр цохисон, Иргэн Г нь найз болох Б-д зодуулж үүдэн шүдээ хугалуулсан зэрэг 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргүүд нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах, хормын төдий уур бухимдлаа тэвчихгүй бусадтай үл ойлголцсоноос үүдэн гарсан байна.

Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэснээр эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэх эрсдэлээс сэргийлж болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Г.Лувсанжамц: Шуурга намжина. Үүр цайна. Бид эвтэй байхдаа хүчтэй
Г.Лувсанжамц: Шуурга намжина. Үүр цайна. Бид эвтэй байхдаа хүчтэй
 
Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!