Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онгоцонд зорчиж явсан иргэдийн гар тээшнээс хулгай хийж, 45 сая төгрөгийн хохирол учруулсан БНХАУ-ын иргэнд 1.8 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн эд хөрөнгийг хулгайлсан БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Хонгконг чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж явсан Монгол Улсын иргэдийн гар тээшнээс бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж 45 сая орчим төгрөгийн хохирол учруулсан БНХАУ-ын иргэн Ш.Ж-д холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссэн байна.

“PubG аккаунт худалдаж авна“ гэх зараар иргэдийг хуурч фэйсбүүк хаягаар нь нэвтрэн 250 сая төгрөг залилжээ
“PubG аккаунт худалдаж авна“ гэх зараар иргэдийг хуурч фэйсбүүк хаягаар нь нэвтрэн 250 сая төгрөг залилжээ
 
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.