Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Шинээр нийлүүлж буй 35 автобусыг Сүхбаатарын талбайд байршуулж олон нийтэд танилцуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж буй.

Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгоно. Шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах юм. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болжээ.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргалыг томиллоо
ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргалыг томиллоо
 
68 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
68 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.