АН-аас Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа талаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, "Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн ангид ямар нэг дэглэлт байхгүй гэж мэдэгдсэн. Гэвч энэ үг нь худлаа байсныг цэргүүд нотолж буй. Тиймээс үүнийг хариуцлагагүй үйлдэл гэж үзэн АН-аас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна" хэмээв.
Мөн энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсын Батлан хамгаалахын сайд заавал генерал байх ёсгүй. Энгийн иргэн байх хэрэгтэй. ОХУ болон БНХАУ-ын батлан хамгаалахын сайд нар л генерал байж болно" хэмээв.