Өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Малын түүхий эд үнэд орохгүй байгаа асуудлыг харж, санхүүгийн асуудлыг ярилцах хэрэгтэй. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндэрсэн сумдын асуудлыг оруулах байх. Түүнээс өмнө УИХ тодорхой чиглэл гаргамаар байна. Малчид малаа нядлаад байвал махыг нөөцөд худалдаж аваад, малчдад ойлгомжтой байдал үүсгэмээр байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Малчид малаа нядлаад авах хүн алга, мөнгө байхгүй. Тариа ногоогоо борлуулах гэхээр дандаа БАРТЕР ярьж байна" хэмээлээ.