"Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогод хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, дундаж давхаргыг бүрдүүлэх, ядуурлыг тууштай бууруулах зорилтууд туссан.
Дээрх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхан шатанд өрхүүдтэй ажиллаж буй коуч болон халамжийн мэргэжилтнүүдийг ХНХЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БТГ-ын дарга А.Хишигбаяр, ХХҮЕГ-ын удирдлагууд, МУЗН-ийн удирдлагууд, “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын зохицуулагч болон яамны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтаар хороодын түвшинд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, хөтөлбөрийн хүрээнд зорилтот өрхөд зөвлөн туслах чиг үүрэгтэй коуч нар, МУЗН-ийн холбогдох удирдлагууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, хэрхэн үр дүнтэй ажиллах, цаашид хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг оролцооны талаар санал солилцлоо.й