ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХҮН намын УЗ-ийн гишүүн, Хуульч О.Батхүү, "Daewoo" гэдэг компани нь аль хэдийн дампуурчихсан. Солонгос улсдаа 50 тэрбум долларын хохирол учруулсан компани. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь авилгал, хээл хахууль, санхүүгийн луйвраар ял авсан хүн. Гэтэл дэлхийн хамгийн зартай луйварчин компанитай хотын удирлагууд очоод нийлчихсэн байна. Одоо нөгөө компанийнхан нь монголд ирчихсэн, бид нар та нарыг шүүхдэнэ гээд сууж байна. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Бид солонгосын прокурорт гомдол гаргаж, шалгуулна. Би түрүүн хэлсэн. "Daewoo" гэдэг компани Солонгостоо аль хэдийн дампуурчихсан. Гэрээний аль нэг тал дампуурсан бол гэрээ хүчин төгөлдөр бус болдог. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос төлсөн 16 сая долларыг буцааж дуудах хуулийн үндэслэл бий болж байна" гэлээ.
О.Батхүү: Солонгос улсдаа 50 тэрбум долларын хохирол учруулж, дампуурлаа зарласан компанитай манай улс гэрээ байгуулчихсан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.