Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах ажил үргэлжилж буй.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн 4000 ам метр талбайд зөвшөөрөлгүйгээр байршуулж, агуулах байдлаар ашиглаж байсан 40 тн жинтэй 16 төмөр чингэлэг, байгууламжийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлсөн байна. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн урд хэсэгт байрлах сэндвичэн барилгыг буулгах аж.
Ийнхүү зөвшөөрөлгүй байрлуулсан нийт 17 байгууламжийг албадан чөлөөлөх юм. Мөн энэ асуудлаар өнөөдөр 15:30 цагт холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.