Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Аюуд“ ХХК, “Хуашин констракшн Монгол“ ХХК-ийн хийсэн нэвтрүүлэг үндэслэлгүй худал мэдээлэл агуулсан тул залгуулага хийхийг хүслээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

“Аюуд ХХК”, “Хуашин констракшн Монгол ХХК”-ний хөрөнгийг Улсын бүртгэлийн байгууллагатай хамтраад өөрийн эзэмшилдээ хууль бус аргаар авсан гэх асуудлаас үүдээд “Хуашин констракшн Монгол ХХК”- “Бүртгэлийн мафи” нэртэй нэвтрүүлгийг хийсэн. Тус нэвтрүүлгийн агуулгад “Аюуд ХХК”-ий захирал н.Бат-эрдэнэ “Хуашин констракшн Монгол ХХК”-ний эд хөрөнгийг дээрэмдсэн, залилсан, хууль бус баримт бичиг бүрдүүлсэн, гарын үсэг дурайлгаж зурсан, шинжээчийн дүгнэлт гарсан гэх зэргээр үндэслэл бүхий худал мэдээлэл гаргасанд “Аюуд ХХК” албан ёсны мэдээлэл өглөө. Энэ үеэр,

"Аюуд" ХХК -ний өмгөөлөгч н.Саруултөгөлдөр дараах мэдээллийг өгсөн юм.

"Ерөнхийдөө болсон процессийн хувьд дээр дурдсан хоёр компанийн хоорондын асуудал бол 2009 оноос эхлэлтэй. Улмаар үүнээс цааш үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оноос талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийн асуудлаар маргаан эхэлсэн. Энэхүү асуудлаар маргаан 2023 он хүртэл иргэний шүүхээр явсан. Иргэний шүүхээр эрүүгийн хэргийн шинжтэй байж байгаад уг асуудал хэрэгсэхгүй болон, Авилагатай тэнцэх газраас шалгасан. Үүнээс гадна Цагдаагийн байгууллага, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн байгууллага гэх мэт олон газраар шалгасан. Энэ хүрээнд харьяа дүүргийн болон нийслэлийн бүх байгууллага хуулийн дагуу хянаж үйл ажиллагааг явуулсан байдаг.

Үүний дараа тухайн асуулаар Улсын бүртгэлийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сараас эхлээд гомдол гаргасан. Тус гомдлын агуулгад “Аюуд ХХК”-ий захирал н.Бат-Эрдэнэ хууль бус баримт бичиг бүрдүүлсэн, гарын үсэг дурайлгаж зурсан. Хууль бус баримт бичгийг үндэслээд Улсын бүртгэлийн байгууллагад хандан бидний өмчлөлд халдсан. Үүнээс болоод миний бие 6-7 хяналт байгууллагад шалгуулсан ч ямар нэгэн зөрчил илрээгүй. Иймээс “Хуашин констракшн Монгол ХХК”-ний “Бүртгэлийн мафи” гэх нэвтрүүлэгтээ залруулага хийхийг хүсэж байна" гэв.

Н.Туул

ШУУД: Алтанбулаг хилийн боомтын авто замын ажлыг 10 дугаар сарын 01-нд ашиглалтад оруулна
ШУУД: Алтанбулаг хилийн боомтын авто замын ажлыг 10 дугаар сарын 01-нд ашиглалтад оруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.