Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Олон Улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцаж байна.
Сошиал хуудаснаа олон сая дагагчтай 9 орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай ирсэн ба энэ хугацаанд Монгол орноор аялж, Монголын тухай контент хийсэн юм.
Зочдын сошиал хуудсан дахь /Фэйсбүүк, Инстаграм, ТикТок, YouTube, twitter/ дагагчдын тоог танилцуулбал:
1. Nuseir Yassin / CEO of Nas company/- 63 сая,
2. Dhruv Rathee /Explainers that inspire/ - 21,4 сая,
3. Alyne Tamir /Internet’s Favorite Travel Vlogger/ - 3,8 сая,
4. Daniela Rita /From an Audiovisual Communicator to Travel Creator/ - 4 сая
5. Wil Dasovich /TV Personality/ - 7 сая,
6. Alan Wurman / Alan’s Theory Creator/ - 1,3 сая
7. Larissa D’SA /Best Indian Travel Vlogger/ - 1,9 сая,
8. MONT / A journalist Content Creator/ - 4 сая,
9. MONT / A Journalist Turned content Creator/ - 4 сая,
10. Julius Dein /World’s biggest Magicain/ - 72 сая,
11. Jordan Matter / Most successful “Old” YouTuber in the World/ - 28 сая,
12. Mark Weins / Food and Travel Creator/ -20 сая,
13. Max Haase / Travel Creator/ 10 сая дагагчтай байна.