“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн төрөлд монголчууд алт, хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд өнөөдөр их сагсан бөмбөгийн тоглолтууд UG Arena-д эхэлнэ.
Тодруулбал, 15:00 цагаас Монгол, Тайванийн эрэгтэй багууд, 17:00 цагаас Монголын эмэгтэй шигшээ Хонконгийн баг, 19:00 цагаас Хонконг, Макаогийн эрэгтэй багууд анхны тоглолтоо хийхээр болжээ.
Дашрамд сануулахад, одоогийн байдлаар Монголын нийт баг тамирчдын үзүүлсэн амжилтаас дурдвал:
Алтан медаль
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 44 кг-Тогтбаатарын Отгонжаргал
- 3х3 сагсан бөмбөг-Монголын эрэгтэй шигшээ баг
Мөнгөн медаль
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-С.Мөнх-Оргил
Хүрэл медаль
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-Х.Маралмаа
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-Б.Мөнгөнхуяг
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-Т.Ариунзаяа
- 3х3 сагсан бөмбөг-Монголын эмэгтэй шигшээ баг
- Боксын эрэгтэйчүүдийн 67 кг-Б.Очирдарь нар амжилт үзүүлээд байгаа билээ.