Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Ричард Баунган: Тун удахгүй Монгол-АНУ хооронд шууд нислэгтэй болох гэж буй нь гайхалтай үйл явдал юм

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 3 секунд

Энэ удаагийн “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамл хүрэлцэн ирсэн нүүдэлчид отоглох хэлбэрээр байрлан, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг тэргүүтэй уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог болж буй.

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Баунган: Нүүдэлчин түмний ахуй амьдрал, зан заншлыг харуулсан наадам маш сайхан санагдаж байна. Өвөрмөц аргаар өөрсдийнхөө аж байдлыг сурталчилан таниулж байгаа нь сонирхол татаж байна. Тухайлбал Монгол Улсын 21 аймаг тус бүрийн өвөрмөц онцлог, өв, тээгчдийг авчирч тэдний ахуйн соёл, биет бус өвийг олон нийтэд, тэр дундаа гадаадын жуулчдад таниулан сурталчиж байгаа нь онцгой санагдлаа.

Би Монгол Улсад элчин сайдаар томилогдож ирэх хүртлээ өмнө нь огт ирж байгаагүй. Хүмүүсийн ам дамжсан ярианаас л гайхалтай өвөрмөц соёлтой улс гэж сонсож байсан. Харин одоо аймгуудаар явж байхдаа тэр бүх өвөрмөц уламжлалт ахуйтай биечлэн танилцаад сайхан байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д хийсэн саяын айлчлалын хамгийн том үр дүн бол хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох явдал байлаа. Монгол-АНУ хооронд шууд нислэгтэй болох гэж буй нь гайхалтай үйл явдал юм. Тун удахгүй нислэгүүд хийгдэж эхлэх байх гэж найдаж байна.

Монгол орныг гурван үгээр илэрхийлвэл маш үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм, мөн гайхалтай адал явдал, өвөрмөц байдлаар дүүрэн орон гэж хэлмээр байна.

Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна
Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна
 
Б.Пүрэвдорж: Ардын намын сайд нар хулгай хийсэн бүх хүмүүсээ хамгаалсан хэвээр байгаа
Б.Пүрэвдорж: Ардын намын сайд нар хулгай хийсэн бүх хүмүүсээ хамгаалсан хэвээр байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.