Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Бусад
Огноо
Унших
1 минут 8 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн соёлын биет бус өвийн их наадмыг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулснаар уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох өндөр ач холбогдолтой.

Энэ удаагийн “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамл хүрэлцэн ирсэн нүүдэлчид отоглох хэлбэрээр байрлан, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг тэргүүтэй уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог болж буй юм.

Жүжигчин А.Ганчимэгийн зохиол “Хүний ээж”кино ирэх сараас кино театруудад гарч эхэлнэ
Жүжигчин А.Ганчимэгийн зохиол “Хүний ээж”кино ирэх сараас кино театруудад гарч эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.