Нийслэлд бороо ороогүй үед ус зайлуулах шугамаас ус ундарч, зам усанд автсан тохиолдол хэд хэд гарчээ. Үүн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "Альфа Зоне" ХХК-ийн баригдаж байгаа барилгын сууринаас ус гарч, ялгарсан усаа зам руу шахаж байсан нь тогтоогдсон байна.
Иймд уг зөрчлийг арилгаж тус компанид захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсныг НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.