Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Сарантуяа: Сүүлийн 80 жилд манай улсын дундаж температур 2.4 хэмээр дулаарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн ба энэ үеэр Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

"Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жил 1.1 хэмээр дулаарсан. Харин Монгол орны хувьд сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарсан байгаа. Тэр дундаа Улаанбаатар хотынх 3.3 хэмээр дулаарсан үзүүлэлттэй байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт болоод манай оронд ч гамшигт үзэгдлийн давтамж, тэр дундаа үер усны гамшигт үзэгдэл нэмэгдэж буй. Мөн аадар бороо орох магадлал өсөж байгаа. Эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь төлөвлөх, тохирсон хариу арга хэмжээ авах юм" хэмээлээ.

“UB Food Festivel 2023” арга хэмжээ өнөөдөр эхэллээ
“UB Food Festivel 2023” арга хэмжээ өнөөдөр эхэллээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.