Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нарны хороололд тарваган тахал бүртгэгдлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 46 секунд

Энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэнийг ЗӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.

Тэгвэл саяхан дахин нэг тохиолдол Нарны хороололд бүртгэгдсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, халдвар авсан иргэн тарваганы нэг эрхтэнг түүхийгээр нь идсэний улмаас тахлын шинж тэмдэг илэрсэн тул эмчид яаралтай ханджээ. Улмаар нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч үзлэг шинжилгээ хийхэд тарваган тахлын шинж мөн болохыг тогтоогоод буй юм байна. ХӨСҮТ-өөс шинжилгээний баг очиж ажиллахаар болжээ.

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж, хөдөө орон нутгийг зорихдоо аль болох тарваганы мах идэхгүй байх, идсэн тохиолдолд тахлын шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаж шинжилгээ өгөхийг анхааруулж байна.

Мөн тарваган тахал өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.
АНУ-ын Патент, барааны тэмдгийн газартай санамж бичиг байгууллаа
АНУ-ын Патент, барааны тэмдгийн газартай санамж бичиг байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.