Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын дэд ЕРӨНХИЙЛӨГЧ: Найдвартай түнш, ардчилсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийсэн байдаг.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис цахим хуудастаа "Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 30 жилийн турш найдвартай түнш, ардчилсан орон байсаар ирсэн. АНУ-ын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд тустай, чөлөөт, нээлттэй бүс нутгийг сурталчлах үйлсдээ ахиц гаргах зорилгоор Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа" хэмээн бичжээ.

СХД-ийн 12 дугаар сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна
СХД-ийн 12 дугаар сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.