Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулж, хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргө мэдүүлсэн хуулийн төсөл, тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.
Хэлэлцүүлгийн төгсөлд УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр үг хэлсэн гишүүдийн олонх нь жендэрийн тэгш байдлыг дэмжин үг хэллээ. Бид уламжлалаа дагасан ч хүчирхэг эмэгтэйчүүд төрд нөлөөтэй байв. Парламентын гишүүдийн олонх нь эмэгтэйчүүд болох чиг хандлага дэлхий даяар байна. Эмэгтэйчүүд зөөлөн ур чадвартай, тэдний давуу талыг хууль батлах үйл хэрэгт оролцуулах нь зөв. Тогтвортой хөгжлийн баримт бичгийн 5-р заалт ч энэ асуудлыг хөндсөн. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн нөр их хөдөлмөрт баярлалаа. Төрийн байгуулалтын байнгын хороо дундын буюу зөв хувилбар оруулж ирлээ. УИХ-ын эмэгтэй гишүүд хүйсийн тэгш байдлыг хангуулахын тулд нөлөөллийн ажлыг маш сайн хийлээ" хэмээв.