Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“БЗС-гаас авсан зээлээ журмынх нь дагуу ашигласан, бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн нэр төрийг цэвэрлэх ёстой“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "БЗС-тай холбоотой иргэдийн дунд бухимдал үүссэн зүйл байгаа. БЗС-гийн үйл ажиллагаа бол дан ганц гадаадын топ их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудад олгож буй зээл, тэтгэлэг биш юм. БШУ-ны сайдын хийсэн мэдээллээр өмнө зээл авсан, зээлээ төлөөгүй, тэтгэлэг авсан хэрнээ тухайн сургуульдаа суралцаагүй гэх мэт зөрчил үүсгэсэн байж болзошгүй 270 орчим суралцагчийн мэдээлэл байгаа. ЭЦА-нд шалгаж байгаа эдгээр мэдээллийг нягтлаад ямар нэгэн зөрчилгүй, зөрчлөө арилгасан, зээлээ ном журмынх нь дагуу ашигласан хүмүүсийн нэр төрийг цэвэрлэх ёстой. Нөгөө талдаа зээл, тэтгэлэг авчихаад зориулалтын дагуу ашиглаагүй хэсгүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтыг байгууллага шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэх байр суурьтай байна" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын товыг ТОГТООЖЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын товыг ТОГТООЖЭЭ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.