УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны журмын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "БЗС дээр хэн ч ирж авдаггүй, хаясан 15 мянга гаруй диплом хураалттай байна. БЗС-гийн дотоодод сурсан зээлдэгчийн эргэн төлөлт 98 хувьтай байхад гадаадад сурсан зээлдэгчдийн эргэн төлөлт 4 хүрэхгүй хувьтай байна. 2024 онд 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГ Л ЭРГЭН ТӨЛӨГДСӨН гэдэг нь дэндүү чамлахаар ДҮН" гэв.