“Ачит ихт” ХХК-ийн эзэмшигч, Боловсролын сайд асан П.Цагааны Мөнхтүвшин 2009 онд тухайн үеийн БСШУС-ын сайд Ё.Отгонбаярын тушаалаар БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авч Дубай дахь Их сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж байжээ.
Тухайн үед түүний аав П.Цагаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Оюутолгой ХК-ийн ТУЗ гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хүү Ц.Мөнхтүвшингийн зээлийг тэглүүлж байсан тухай иргэн О.Сийлэгмаа мэдээллээ.
Энэ тухай тэрбээр “...зээлээр суралцагчийн гэрээнд заасны дагуу Сангийн яамны захиалгаар тус яаманд ажиллах үүрэгтэй байсан ч огт ажиллаагүй. Дээр нь зээл чөлөөлсөн тушаалыг нь тэглэсэн тушаалаас нь зөрүүлж бичсэн зөрчил гарч байжээ. Тодруулбал, Сангийн яамны захиалгаар гэснийг Хууль зүйн яамны захиалгаар гэж зээл тэглэсэн тушаал дээр бичсэн байдаг байна” гэжээ.