Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Сайханбилэг БЗС-гаас илүү санхүүжилттэй авсан 41.711 ам.долларын зээлээ гэрээ зөрчиж тэглүүлсэн байжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Засгийн газрын 25 тусгай сангийн нэг болох Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээгч О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан БЗС-аас журам зөрчин зээл авч байсан болон зээлийн эргэн төлөлт дутуу байгаа Ардчилсан намын дарга, гишүүдийн хамаарал бүхий зээлийн зөрчлийг цувралаар мэдээллээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг МЗХ-ны Боловсролын сайд А.Цэгмидийн үед түүний тушаалаар БЗС-гаас 41.711 ам.долларын зээл авч Вашингтоны Их сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж байжээ. Тэрбээр сүүлд АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2009 онд зээлээ тэглүүлсэн аж.

Асуудлын гол нь тэрбээр төрийн сангийн зээлээр суралцагчийн гэрээнд зааснаар суралцаж төгсөж ирээд төрийн албанд захиалагчийн дагуу ажиллах ёстой байсан атал Хууль зүйн яаманд огт ажиллаагүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн Ч.Сайханбилэг нь өөрөө Боловсролын сайдаар ажиллаж байсан бөгөөд түүний дараагаар МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдмогц сонгон шалгаруулалтгүйгээр зээл авчээ. Үүгээр зогсохгүй БЗС-гаас нэг жилийн санхүүжилт болох 16 мянган ам.доллар авах ёстой атал илүү санхүүжилт авч байжээ.

О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг та Н.Баттогтох дүүгийнхээ БЗС-гаас авсан зээлийг төлүүл. Хэчнээн шударга байх гээд яахав
О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг та Н.Баттогтох дүүгийнхээ БЗС-гаас авсан зээлийг төлүүл. Хэчнээн шударга байх гээд яахав
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.