Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын товыг ТОГТООЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Энэ үеэр тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д айлчлах айлчлалын товыг хоёр улсын ЗГ хэлэлцэж тогтоосон. Энэ нь нууцлалын зэрэгтэй байдаг учир хугацааг шууд хэлэх боломжгүй.

Ерөнхий сайдын айлчлал улстөр болон эдийн засгийн ямар өндөр ач холбогдолтой байх талаар хоёр тал маш нарийн ярилцаж байна. Улс хоорондын экспорт, импортын асуудлыг нэг мөр шийдсэн, төмөр замын холболтын цэгүүдийн эцэслэн тогтоох зэргээр хоёр тал хариуцлагатайгаар ажиллаж байна" гэлээ.

Д.Амарбаясгалан: Нүүрсний экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн зүйл огт байхгүй
Д.Амарбаясгалан: Нүүрсний экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн зүйл огт байхгүй
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.