Хөгжлийн банкны гэх хэрэг 39 дэх өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "Вертекс майнинг партнер" ХХК-д зээл олгохдоо эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл Г.Амартүвшингийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нь цагаатгах талын байр суурьтай оролцож байр сууриа илэрхийлсэн юм.
Г.Амартүвшингийн өгөөлөгч Э.Энх-Эрдэнийн зүгээс ямар гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаараа прокурор нарийн тодорхойлж чадаагүй гэх байр суурийг илэрхийлж буй. Түүнчлэн Г.Амартүвшинтэй холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаж, хүсэл сонирхол илэрхийлсэн зүйлгүй талаар нэхэмжлэгч буюу Хөгжлийн банкны зүгээс илэрхийлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хохирогчгүй гэмт хэрэг байхад прокурор гэмт хэрэг хэмээн үзэж яллаж дүгнэлт үйлдээд байгаа нь хэр зүйд нийцэж байна вэ гэх асуудлыг хөндсөн юм.
Түүнчлэн тэрбээр "Хэн нэгэн дарга, захирлаа хэл. Г.Амартүвшинг заа гэж гэж удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад шахалт үзүүлдэг байсан гэж байгаа. Ямар зорилготой ийм зүйлүүдийг мэдүүлэгт аваад байгааг ойлгохгүй байна" гэсэн юм.