Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Отгонбат: Таамаглал, төсөөллийн шинж чанартай гэрчүүдийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэс болгож болохгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

No description available.Хөгжлийн банкны гэх хэрэг 39 дэх өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "Вертекс майнинг партнер" ХХК-д зээл олгохдоо эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татан шалгаж буй билээ. Тэгвэл энэхүү зээл гарсанаас үүдсэн хохирол, хор уршгийн улмаас гэмт хэргийн шинж тодорхойлогдож орж ирэх ёстой боловч тодорхой бус. Түүнчлэн барьцаа хөрөнгө, хууль зүйн дүгнэлтийг нэг өдрийн дотор гаргуулсан хэмээн буруутгаж буй юм. Гэтэл Хөгжлийн банкны хуульд гурав хоногийн дотор гаргах талаар журамласан байдаг талаар Г.Амартүвшингийн өмгөөлөгч Д.Отгонбатын зүгээс илэрхийлэв. Ингэхдээ тухайн үед Г.Амартүвшингийн удирдлага дор ажиллаж байсан таван этгээдүүдээс мэдүүлэг авахдаа "Г.Амартүвшинг заачих. Тэгвэл чамайг энэ хэрэгт шалгахгүй" гэж дарамталсан гэх мэдээллийг ч өгсөн юм.

Тэрбээр "Вертекс Майнинг Партнерс компанид зээл олгоход мэргэжилтнүүд, зээлийн хорооны гишүүд, ТУЗ-ийн гишүүд гээд нийт 22 хүн оролцсон. Тэд бүгд "Вертекс Майнинг Партнерс" компанид зээл олгохоор санаатай үзэл бодлоор нэгдээгүй, журмын шаардлага хангаж байсан учраас зээл олгох процесс явагдсан гэж мэдүүлж байгаа. Таамаглал, төсөөллийн шинж чанартай гэрчүүдийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэс болгож болохгүй" гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт үзүүллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт үзүүллээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.