Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баатарсүрэнг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнөөдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар С.Баатарсүрэнг тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Тэрбээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн аж.

Монгол Улсын Хөгжлийн банкны банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар урт хугацаат эх үүсвэр, гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах бүрэн чадамжтай гэж үзсэн тул С.Баатарсүрэнг ийнхүү томилжээ.

“Physical Asia”-ийн найруулагч Жан Ху Ги: Монголыг шоунд оролцуулах болсон нь өөр үйл явцтай байсан
“Physical Asia”-ийн найруулагч Жан Ху Ги: Монголыг шоунд оролцуулах болсон нь өөр үйл явцтай байсан
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!