Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Түвшинтамир: “Вертекс Майнинг Партнерс“ компани авлига өгч зээл авсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Таамгаар яллах гээд байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хөгжлийн банкны гэх хэрэг 39 дэх өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "Вертекс майнинг партнер" ХХК-д зээл олгохдоо эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татсан.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг авлига өгсөн хэмээн буруутгаж яллагдагчаар татсан юм. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир авлига авсан гэх нотлох баримт огт байхгүй, таамаглалаар яллах гээд байгаа талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Хөгжлийн банкны албан тушаалтнууд эрх мэдлээ давуулан ашиглаж, санаатайгаар гэмт хэрэг үйлдэж Вертекс Майнинг Партнерс компанид зээл олгосон юм бол тухайн албан тушаалтнуудад зүй бус ямар нэгэн давуу байдал олгогдсон байх ёстой. Шан харамж өгсөн юм уу, цалин хөлс нь нэмэгдсэн юм уу, Боловсролын сангийн зээл өгсөн юм уу. Гэвч ийм нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Таамаглал төдийгөөр яллах дүгнэлт үйлдээд байна" гэсэн юм.

Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.