Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй талбайд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 3 секунд

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байршлуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, иргэд ихээр зорчдог автобусны буудлыг хөөстэй угааж, халдваргүйтгэх ажлыг тавдугаар сарын 12-ноос эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 317 автобусны буудалд хөөстэй угаалгыг хийсэн байна. Мөн Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Хүнсний 20, Багшийн дээд, Сансарын туннелийн нүхэн гарц, орон сууцны хороолол дундах ил задгай хог хаягдлаас үүссэн бохирдолтой талбай, хогийн цэгүүдийг хөөстэй угааж, халдваргүйтгэжээ.

Хотын хэмжээнд 624,534 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийхээс өнөөдрийн байдлаар 385,600 ам метр гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна. Энэ ажлыг үр дүнтэй байлгахын тулд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч, мэргэжлийн лабораторид шинжлүүлж байна.

Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.