Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Төсвийн хуулийг шинэчилж олон нийтийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Төсвийн ил тод байдлыг хангах, төсөвтэй холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй байлгах, олон нийтийн оролцоо хяналтыг бүрдүүлэх, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг сахин мөрддөг болох шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын нэр бүхий 32 гишүүн үзэж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн. Уг хэлэлцүүлэг нь тус хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байх үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм байна.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцүүлгийн нээж хэлсэн үгэндээ, “Төсвийн тухай хуулийг жилд нэг удаа баталдаг бол сүүлийн 10 жилийн хугацаанд тодотгол, нэмэлт, өөрчлөлт ззрэг шалтгааны улмаас 23 удаа баталсан. Түүнчлэн, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл буюу гол бодлогын баримт бичгийг 32 удаа баталсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ нь Төсвийн бодлого төлөвлөлт тогтвортой бус, бодит тооцоололгүй, сахилга батгүй, олон нийтийн хяналт сул байгааг тодхон харуулж байна. Иймд бид төсвийн шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн онцолж байлаа.

Хэлэлцүүлэгт Эдийн засаг судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс оролцож, “Төсвийн тэлэх бодлогын нөлөө: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт сүүлийн 10 жилд” сэдвийн хүрээд илтгэл тавьсан юм. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль мөрдөгдөж эхлээд 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд төсвийн сахилга бат, хуулийн хэрэгжилт хангалтгүй. Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болж, “Голланд өвчин”-ий шинж тэмдэг ажиглагдах болсон гэдгийг онцлов.

Түүнчлэн, “Төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжээгүй байсан бол үр дүн ямар байх байв” судалгааны дүнг танилцуулсан. Судалгааны дүнгээс харахад төсвийн нийт зарлага дээд хязгаараасаа хэтрэхгүй байх, төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь буурах, төсвийн алдагдал 2018 оноос эхлэн дээд хязгаар буюу ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өр илүү хурдтай буурч, 2018 оноос эхлэн 60 хувийн хязгаартаа багтах зэрэг эерэг үзүүлэлттэй байх боломжтой байсныг тодотгов.

Нийслэлд 18 хэмийн дулаан
Нийслэлд 18 хэмийн дулаан
 
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.