Зөвхөн 18 нас хүрсэн, А ангиллын үнэмлэхтэй хүн скүүтер, мопед, суррон жолооддог байх хууль энэ сарын 30-наас хэрэгжинэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн "Скүүтер, мопед, сурроны хөдөлгөөнийг зохицуулах" буюу "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр эцэслэн батална. Өчигдөр хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ХЗБХ-нд шилжүүлсэн.

Энэхүү хуулиар:

- Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

- Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

- СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,

- Скүүтер, Сурроныг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,

- Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;

- 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;

- Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгаад буй.

Хууль эцэслэн батлагдсан тохиолдолд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.

Он гарснаас хойш орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ
Он гарснаас хойш орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ
 
“ХУУР MUSIC FESTIVAL 2026”-ийн хөтөлбөр зарлагдлаа
“ХУУР MUSIC FESTIVAL 2026”-ийн хөтөлбөр зарлагдлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!