Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд өнгөрсөн гуравдугаар сард шүүхээс хилийн хориг тавиад байсан. Тодруулбал түүнийг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар буруутган шалгаж эхэлсэн.

Тэгвэл түүнд тавьсан "Монгол Улсын хилээр гарах" таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шийдвэрийг шүүхээс гаргажээ. Сануулахад, өмнө нь тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар хэд хэдэн удаа шүүхэд хандаад байсан ч хилийн хоригийг цуцлахаас татгалзаж байсан юм. Харин энэ удаад хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байна.

Д.Амарбаясгалангийн хэрэгт холбогдуулан МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Чулуунзагд болон түүний ах Ц.Ламжав нарыг шалгаж эхэлсэн байдаг.

Франц, Монгол хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны боломжууд өргөжиж байна
Франц, Монгол хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны боломжууд өргөжиж байна
 
Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.