Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Төв аймгийн Заамар сумын нутагт “3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан” гэх хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий компанийн захирал М нь Монгол Улсын хилээр гарч зугтчихлаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг нэр бүхий нэр компанийн захирал М нь өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 06 дугаар сарын 02-ны өдөр буцаж орж ирсэн.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу уг хуулийн этгээдийг хэрэгт иргэний хариуцагчаар тооцон шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан. Бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан. Бороотой
 
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.