Х.Нямбаатар С.Цэнгүүнийг сүүлийн үед “Цэцэрлэгийн хүүхдийн түвшний юм ярьсаар л байна“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хотын дарга асан Х.Нямбаатар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнд хандан сошиал хуудсаараа үг "дайв". Тэрбээр "Бүрэн эрхийн хугацаа нь талдаа ороход хорин хэдэн удаа ч гэнэ үү гадаадаар зугаалж ирээд анхныхаа ганц хуулийг батлуулсан гэж хөөрцөглөх. Яг үнэндээ өмнөх үүрэгт ажлаа хий гэж надаар үглүүлэн байж нэг юм хийх шиг боллоо. Сүүлийн үед тэр гишүүн цэцэрлэгийн хүүхдийн түвшний юм ярьсаар л, нөгөө л Нямбаатартай ноцолдсоор л. Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн өвөл яаж өвөлжсөнийг уушгиараа гэрчилнэ гэдэгт итгэлтэй байна. Кокс түлэхгүй дулаалга хий гэсэн байна лээ, тэр хүн өөрөө монгол гэрт дулаалга хийгээд хатуу түлш түлэхгүй өвөлжөөрэй гэж хэлмээр байна.

Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа гэрээг одоо эрх барьж байгаа эрх мэдэлтнүүдээс нэхэж ав" гэжээ.

З.Төмөртөмөө: “Эрүүл ирээдүй“ эрүүл мэндийн хөтөлбөрийг Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын дунд эхлүүллээ
З.Төмөртөмөө: “Эрүүл ирээдүй“ эрүүл мэндийн хөтөлбөрийг Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын дунд эхлүүллээ
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!