Хөлбөмбөгийн ДАШТ ирэх долоо хоногт эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хүлээлт үүсгээд байсан хөлбөмбөгийн ДАШТ ирэх долоо хоногт хөшгөө нээнэ. Тэмцээнийг зохион байгуулагч орон болон Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны зүгээс бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссанаа зарласан бөгөөд оролцох эрхээ авсан шилдэг 32 баг аль хэдийнэ байрлаж, сүүлийн бэлтгэлүүдээ базааж эхэлжээ.

ДАШТ энэ сарын 11-нд эхэлж, ирэх долоодугаар сарын 19-нд өндөрлөнө. ДАШТ-ий нээлтийн тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 12-ны 09.00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн хамгийн онцлох өөрчлөлт нь оролцогч багийн тоо 48 болж нэмэгдсэн явдал юм. Өмнө нь 32 баг оролцдог байсан бол энэ удаа илүү олон бүс нутгийн шигшээ багууд дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжтой болсон. Багуудыг 12 хэсэгт хувааж, хэсэг бүрд дөрвөн баг тоглох юм.

ЗАВХАН: “Баг-116” арга хэмжээ эхэллээ
ЗАВХАН: “Баг-116” арга хэмжээ эхэллээ
 
Маргааш эхлэх Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
Маргааш эхлэх Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!