Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаясгалан: Би “живж” байгаа МАН-ын засагт гүйж орж сайд боллоо юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цэрэг амиа алдсан хэрэг удаа дараалан гарсан явдалд АН-ын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцож, огцруулахыг Ерөнхий сайдаас шаардсан. Тус шаардлагад нь хариу өгөөгүй тул Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөж, гарын үсэг цуглуулж эхлээд буй.

Мөн АН-ынхныг Ерөнхий сайдаас сайдын суудал нэхсэн гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "МАН яг ийм аргатай. Болохоо байгаад ирмэгц биднийг сошиал зуултад хаяж өгдөг. Энэ удаа миний нэр хавчуулагдаж. Би МАН-ын Засгийн газарт сайд боллоо юу. Живж буй хөлөгт гүйж ороод Ардын намынхантай хамт үхэх тийм тэнэг бодол надад төрөөгүй, төрөх ч үгүй. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаад маш завгүй байгаа шүү" гэж байр сууриа илэрхийлжээ.

Баян-Өлгий аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулж, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ
Баян-Өлгий аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулж, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ
 
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.