ТАНИЛЦ: Хотын даргад тусалж, нийслэл дэх мега төслүүдийг удирдах 5 зохицуулагч

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч ажиллуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулж, дэмжигдсэн байна. Тодруулбал,

-Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар ЧД-ийн Засаг дарга Н.Мандуул,

-Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа,

-Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар УБ хотын Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг,

-Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа,

-Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар НЗД-ын орлогчоор ажиллаж буй А.Амартүвшинг ажиллуулахаар болсон байна.

Дашрамд, дээрх томилгоотой холбогдуулан эдгээр хүмүүсийн хашиж буй зарим албан тушаалын томилгоог ч хийхээр төлөвлөж буй аж. Тухайлбал, ЧД-ийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилж магадгүй гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Б.Сугирмаа: “Angel fit” ангилалд алтан медаль хүртэж чадсандаа баяртай байгаа ч шүүлттэй холбоотой маргаан өрнөж байгааг харахаар бага зэрэг харамсал төрж байна
Б.Сугирмаа: “Angel fit” ангилалд алтан медаль хүртэж чадсандаа баяртай байгаа ч шүүлттэй холбоотой маргаан өрнөж байгааг харахаар бага зэрэг харамсал төрж байна
 
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!