АЯЛАЛД ДУРЛАГСДАД ХҮРГЭХ МЭДЭЭ: БНСУ-ын алдартай аяллын газруудад ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ аяныг KTO x SKYTRIP хамтран эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 55 секунд

БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (Korea Tourism Organization, KTO)-ын КТО Улаанбаатар болон SkyTrip компани хамтран Монголын аялагчдад зориулсан тусгай хөнгөлөлтийн аяныг хэрэгжүүлж эхэллээ.

KTO нь БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа төрийн өмчит байгууллага бөгөөд Солонгос улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд SkyTrip аппликейшнаар дамжуулан БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид БНСУ-ын нэр хүндтэй үзвэр үйлчилгээ, соёлын болон аялал жуулчлалын газруудад 25-40 хувийн онцгой хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Монгол аялагчдад зориулсан уг аян нь БНСУ-ын шилдэг аяллын газруудаар үйлчлүүлэх илүү хүртээмжтэй үнийг санал болгож, аяллын зардлаа хэмнэхийн зэрэгцээ гайхалтай дурсамжийг бүтээх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

СӨҮЛ ХОТ

ЛОТТЕ АКВАРИУМ – 30% ХӨНГӨЛӨЛТ

Сөүл хотын төвд байрлах Лотте Аквариум нь дэлхийн өнцөг булан бүрийн далайн амьтдыг нэг дороос үзэх боломжтой орчин үеийн томоохон аквариум юм. Акул, далайн хав, оцон шувуу зэрэг олон төрлийн амьтдыг ойроос үзэх боломжтой бөгөөд гэр бүл, хүүхэдтэй аялагчдад тохиромжтой.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл

СӨҮЛ СКАЙ – 30% ХӨНГӨЛӨЛТ

Лотте Ворлд Тауэрын 123 давхарт байрлах Сөүл Скай нь Сөүл хотыг 360 градусаар тольдон харах боломжтой, Сөүл хотын хамгийн өндөр цэг юм. Шилэн шалтай хэсэг болон оройн гэрэлт хотын үзэмж нь жуулчдын хамгийн их сонирхдог хэсгүүдийн нэг билээ.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл

НАНТА ТОГЛОЛТ – 40% ХӨНГӨЛӨЛТ

Нанта бол Солонгосын хамгийн алдартай соёлын тоглолтуудын нэг бөгөөд хөгжим, хошин үзүүлбэр, хоол хийх урлагийг хослуулсан өвөрмөц шоу юм. Хэлний мэдлэг шаарддаггүй тул бүх насны жуулчдад тохиромжтой.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл

БУСАН ХОТ

БУСАН ЛОТТЕ ВОРЛД ТОГЛООМЫН ПАРК – 30% ХӨНГӨЛӨЛТ

Үлгэрийн хотыг санагдуулам хэв маягаар бүтээн байгуулсан Бусан Лотте Ворлд нь сүүлийн жилүүдэд Бусан хотын хамгийн их зорин очдог аяллын газруудын нэг болсон. Бусан хотыг аялахаар зорьж буй хэн бүхэн тус тоглоомын төвд цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл

BUSAN X THE SKY – 25% ХӨНГӨЛӨЛТ

Хэүндэ далайн эргийн дэргэд байрлах энэхүү ажиглалтын цамхаг нь Бусан хотын тэнгэр баганадсан барилгууд болон үзэсгэлэнт эргийн шугамыг нэг дороос харах боломжийг олгодог. Шилэн тавцантай хэсэг нь жуулчдын хамгийн их зураг авдаг цэгүүдийн нэг юм.

Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл

ХӨНГӨЛӨЛТӨӨ ХЭРХЭН АВАХ ВЭ?

SkyTrip аппликейшнаар дамжуулан БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тийз баталгаажсаны дараа хөнгөлөлт эдлэх заавар болон эрхийн мэдээллийг хүлээн авах бөгөөд дээрх байгууллагуудад заасан хугацаанд тусгай үнээр үйлчлүүлэх боломжтой.

ЧУУЛГАН: ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Бизнесийн эрх чөлөөний тухай“ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Бизнесийн эрх чөлөөний тухай“ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ
 
ТАНИЛЦ: “Их дуулга“-д эх орноо төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн
ТАНИЛЦ: “Их дуулга“-д эх орноо төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!