Сэтгэлзүйч Ц.Шинэдолгор: “Хуц гэсийн би“ гэх үгийг хошигнож түгээх нь хүүхэд залуусын харилцаанд хэвийн мэт ойлголт төрүүлэх эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

"Хуц гэсийн би" гэх сошиал давалгааны талаар Сэтгэлзүйч Ц.Шинэдолгор өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр, "Сүүлийн үед "Хуц гэсийн би" гэх үг хэллэг олон нийтийн сүлжээгээр давалгаалж, хүмүүс хөгжилтэй байдлаар хүлээж авч байна.

Харилцааны сэтгэл зүйгээр бакалавр, магистрын судалгааны ажлаа хийж, харилцааны ном бичсэн хүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлье. "Хуц" гэдэг үг нь монгол хэлэнд өөр утгатай хэдий ч хүмүүс ихэвчлэн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгээр ашигладаг. Олны танил хүмүүс, нөлөө бүхий хүмүүс энэ үгийг хошигнол болгон түгээх нь хүүхэд залуусын харилцаанд хэвийн мэт ойлголт төрүүлэх эрсдэлтэй.

Хошигнол хийх эрх хүн бүрт бий. Гэхдээ бид ямар үгийг түгээж, ямар соёлыг бий болгож байгаагаа бас бодох хэрэгтэй. Хэл бол соёлын толь. Бүдүүлэг үгийг нийтээрээ давтаж, хэвийн зүйл мэт түгээх нь харилцааны соёлыг дээшлүүлэхгүй. Инээх зүйл олон бий. Харин бусдыг үл хүндэтгэсэн, хараалын өнгө аяс агуулсан үгийг моод болгох нь сайн үлгэр дууриал биш гэж бодож байна.

Хамгийн харамсалтай нь бага ангийн охид хүртэл гудамжны үг хэллэгээр хоорондоо харилцаж, хараалын үгийг энгийн зүйл мэт хэрэглэдэг болж байна.

Сургууль бүр ёс зүйн дүрэмтэй. Гэвч тэр дүрэм зөвхөн цаасан дээр бус, өдөр тутмын амьдралд хэрэгждэг баймаар байна. Ирэх хичээлийн жилээс сурагчид бүдүүлэг үг хэллэг хэрэглэхийг хоригломоор байна. Гэр бүлийн орчиндоо бас гудамжны үг хэлмээргүй байна. Хараалын үг бол үгийн сангийн ядуурал, харилцааны соёлын доройтлыг илтгэдэг. Амнаас нь бүдүүлэг үг урсаж байгаа хүнээс ухаалаг, урам зориг өгөх үг гарах нь юу л бол. Үг бол хүний амьдралын чанарт нөлөөлдөг маш хүчтэй эрчим энерги. Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа.

Хүүхдүүд бидний хэлж буй үгийг сонсож, биднийг дуурайж өсдөг. Тиймээс соёлтой үг хэллэгээр ярьж, хүндэтгэлтэй харилцааг түгээцгээе" гэжээ.

Х.Болормаа: СБД-ийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох АН-ын ХЕХ-ны тогтоол дүрмийн бус
Х.Болормаа: СБД-ийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох АН-ын ХЕХ-ны тогтоол дүрмийн бус
 
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Гомдол шийдвэрлэх ажиллагаанд гарсан алдаа, үр дагаврыг зохих ёсоор залруулна
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Гомдол шийдвэрлэх ажиллагаанд гарсан алдаа, үр дагаврыг зохих ёсоор залруулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!